
Шведийн нэрт Физикч, химич Сванте Август Аррениус, Упсал хотын ойролцоох Вейк гэдэг газар төржээ. 17 настайдаа Упсалын их сургуулийн физикийн ангид орж суралцан бүх программыг хоёрхон жилд багтаан үзэж төгсжээ. 1882 оноос эхлэн Стокгольм хотын их сургуульд шилжиж усан уусмалын цахилгаан дамжуулах чанарыг судлан Уусмалын цахилгаан дамжуулах тухай, Электролит уусмалын химийн онол зэрэг өгүүлэл бичсэн нь түүний анхны эрдэм шинжилгээний бүтээлүүд байна. С. Аррениус уусмал дундуур цахилгаан гүйдэл нэвтрүүлэхэд түүн дэх молекулууд нэмэх, хасах цэнэгтэй ион болон задардгийг туршлагаар баталж цахилгаан гүйдэлийг дамжуулдаг буюу электролит уусмалын онцлогийг тайлбарласан юм. Түүний энэ таамаглал шинжлэх ухаанд цахилгаан диссоциацын онол гэдэг нэртэйгээр оржээ. Цахилгаан гүйдэлийн нөлөөгөөр молекулууд задарч ион үүсэх үзэгдэл зөвхөн цахилгаан гүйдэлийг дамжуулж чадах уусмал буюу электролит уусмал дотор явагддаг тул энэ процессыг цахилгаан диссоциац гэж нэрлэжээ. Цахилгаан диссоциацын энэ онол нь цахилгаан гүйдэл, уусмалын химийн шинж чанарын хоорондын холбоог тайлбарласан тулгуур бүтээл болсон юм. Усанд ууссан бодисууд цахилгаан гүйдлийн нөлөөгөөр нэмэх хасах цэнэгтэй ион болон задрах бөгөөд тэдгээр нь хөдөлгөөнд орж катод юм уу, анод дээр сууна. Уусмал дахь төрөл бүрийн бодисууд температур, уусмалын иончлогдоно гэсэн таамаглалыг С. Аррениус боловсруулжээ. Цахилгаан диссоциацын онол нь зөвхөн сул усан уусмал дээр батлагдсан тул уусагч уусгагчийн ионуудын хоорондын харилцан үйлчлэл тооны харьцааг тооцоолоогүй юм. Гэвч төрөл бүрийн уусмалын тухай оряин үеийн онолын сургаалууд түүний онолын тал бүрээс нь шинэ санаагаар баяжуулан хбгжүүлсээр байна. Цахилгаан диссоциацын онол зөвхөн физик химиин шинжлэх ухаанд төдийгүй биологи геологийн шинжлэх ухаанд амьдралын үүсэл хөгжлийн талаархолон асуудлыг тайлбарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1889 онд С. Аррениус химийн урвалын хурд температураас хамааран тухай тоон шүтэлцээний тэгшитгэлийг гаргажээ. С. Аррениус физик химиэр зогсохгүй бас газарзүй цаг уур астрономи, анагаах ухааныг ихэд сонирхон судалгаа шинжилгээний олон ажил туурвисан юм. Түүний шинжлэх ухааны хөдөлмөр бүтээлийг үнэлж 1903 онд нобелийн шагнал олгожээ.
Сэтгэгдэлгүй байна